Dark Light
Нийгэм | 2025-07-29

МӨРӨН НИСЭХ БУУДАЛ ОУ-ЫН АНХНЫ НИСЛЭГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ. Мөн улс орны эдийн засаг, аялал жуулчлалын салбарыг дэмжих “Go Mongolia” хөтөлбөрийн хүрээнд иргэний нисэхийн салбар чухал үүрэгтэй, онцлох ажлын үзүүлэлттэй оролцож байна.
 
Монгол Улс 2024 онд түүхэндээ хамгийн их буюу 800 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлого 1.5 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ өсөлтөд иргэний нисэхийн салбар голлох үүрэг гүйцэтгэж, нийт 2.2 сая зорчигч тээвэрлэж, ковид-19 цар тахлын өмнөх оргил үе 2019 онд 1.6 сая зорчигч тээвэрлэсэн амжилтаа 35 хувиар ахиулсан билээ.
 
2.2 сая зорчигч нь Монгол Улсын нийт хүн амын 60 хувьтай тэнцэж байгаа нь бусад далайд гарцгүй орнуудтай харьцуулахад 2-3 дахин өндөр үзүүлэлт болж байна.
 
Жуулчны урсгалыг цаашид нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар болон Зам, тээврийн яамнаас Монгол Улсын агаарын тээврийн зах зээлийг өргөжүүлэх, агаарын тээврийг либералчлах бодлогыг баримтлан ажиллаж байна. Энэ ажлын үр дүнд өнөөдөр манай улсын агаарын тээврийн зах зээлд гаднын 16 компанийн 22 чиглэлд шууд нислэг үйлдэн гадаад дотоод нислэгийн чиглэл, тоо, давтамж эрс нэмэгдэж байна.
 
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдэж байгаа түүхэн үйл явдал нь Хөвсгөл аймгийн ард иргэд төдийгүй Монголын үзэсгэлэнт байгаль, Хөвсгөл далайг зорин ирэх зочдод иргэний агаарын тээврийн үйлчилгээг шат ахиулан ойртуулж, орон нутаг төдийгүй улс орны хэмжээнд нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг бий болгож байна.
 
Олон улсын анхны нислэгийг хүлээн авсан арга хэмжээг нээж, ИНҮТ ТӨХК-ийн захирал Б.Отгонсүх үг хэлэхдээ "Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 1956 оны долдугаар сарын 07-ны өдөр анх удаа Ан-2 агаарын хөлгөөр нислэг үйлдсэнээр Мөрөн олон улсын нисэх буудлын түүх эхлэлтэй.
 
Одоогийн байдлаар Мөрөн олон улсын нисэх буудал нь цагт 150 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай, 7 хоногт 22-27 нислэг үйлчлэн ажиллаж байна.
 
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд “ИНҮТ” ТӨХХК нь Хөвсгөл аймаг дахь “Мөрөн” нисэх буудлыг 4С зэрэглэлийн агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор бүхий “Олон улсын нисэх буудал” болгох бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
 
Монгол Улсын Засгийн газрын 344 дүгээр тогтоолоор “Мөрөн” нисэх буудлыг зорчигч, ачаа тээврийн харилцааны “Олон улсын боомт” болгон баталсан бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймаг дахь “Мөрөн” нисэх буудлыг "ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ” болгон нисэхийн мэдээллийн эмхэтгэлд зарлан мэдээлсэн.
 
Бүгд Найрамдах Солонгос Улсын Пажу хотод “Чоньжу-Мөрөн” олон улсын шууд нислэг үйлдэх уулзалт 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр болсон нь Монгол – Солонгос 2 улсын иргэний агаарын тээврийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, аялал жуулчлал, нийгэм, эдийн засаг, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх шууд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлсэн юм.
 
Өнөөдөр “МӨРӨН” Олон улсын нисэх буудал нь иргэний нисэхийн дүрмийн шаардлагыг ханган “ОЛОН УЛСЫН АНХНЫ НИСЛЭГЭЭ” амжилттай хүлээн авч байгаа нь цаашид орон нутгийн нисэх буудлуудад олон улсын нислэг хүлээн авах боломжтой гэдгийг харуулж байна" хэмээн онцлов. 
 
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00