Цагдаагийн байгууллагад “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт таксинд явж байх үед үйлчлүүлсэн иргэн буухдаа миний гар утсыг ашиглан данснаас 560,000 төгрөг шилжүүлж авсан байна” гэх хэрэг бүртгэгдсэн.
Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэгт холбогдогчийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Хан-Уул дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн байна.