Dark Light
Нийгэм | 2025-07-29

ТҮЙМРИЙН 6.5 ХУВИЙГ НИСДЭГ ТЭРГЭЭР ТАНДАЛТ ХИЙН ИЛРҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Энэ онд бүртгэгдсэн  ой, хээрийн гал түймрийн 39.7 хувийг түймрийн дулааны цэг илрүүлэх сайтуудаар, 6.5 хувийг нисдэг тэргээр тандалт хийн шуурхай илрүүлж, унтраах ажиллагааг тухай бүрд зохион байгуулж байна. 
 
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.29/ 11:00 цагийн байдлаар 15 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд-1  буюу нийт 8 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-4, Ерөө суманд-2, Мандал суманд-1, буюу 7 ойн түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна. 
 
Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 340 алба хаагч, 11 автомашин, мэргэжлийн ангийн 190 хүн, 20 автомашин, нийт 530 хүн, 31 автомашин, 18 морьтой үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд ОБЕГ-ын дэд дарга Я.Гантөмөр, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар Мандал, Хүдэр суманд ажиллаж, түймрийн голомтод удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.
 
Мөн түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл, мэндийн тусламж үйлчилгээг ОБЕГ, Үндэсний аврах бригад, “Жаргалант” сэргээн засах төв-113 дугаар анги, НОБГ-ын эмч, сувилагч нар газар дээр нь үзүүлж байна.
 
Он гарсаар 13 аймгийн 71 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 208 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын "Ар нуга" гэдэг газар тавдугаар сарын 01-нд гарсан ойн түймрийг унтраах ажиллагаа хамгийн олон хоног буюу 12 хоног үргэлжилсэн юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00