Dark Light
Нийгэм | 2025-07-29

ОХУ-ЫН АВТОБЕНЗИНИЙ ХОРИГ МАНАЙ УЛСАД НӨЛӨӨЛӨХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлснээр, ОХУ-ын Засгийн газраас 2025 оны 8 дугаар сарын 1-нээс 31-ний өдрийг дуусталх хугацаанд автобензиний экспортод түр хориг тавих шийдвэрийг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр албан ёсоор зарласан байна.

Тус хориг нь зөвхөн автобензинд хамаарах бөгөөд ОХУ-ын Засгийн газар болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд, мөн хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээртэй орнуудад үйлчлэхгүй байхаар зохицуулалт хийгджээ.

Монгол Улс нь ОХУ-тай 2024 оны 9 дүгээр сард байгуулсан хэлэлцээрийн дагуу шатахуун нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд энэхүү түр хоригийн хүрээнд манай улсад шатахуун нийлүүлэлт саадгүй, хэвийн үргэлжлэх болно гэдгийг яам онцоллоо.

Мөн Монгол Улсын автобензиний хэрэглээний ойролцоогоор 75 хувийг нийлүүлдэг “Роснефть” компанитай шатахуун импортлогчид урт хугацааны гэрээний дагуу хамтран ажиллаж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагаа тогтвортой үргэлжилж байна.

2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд бензин, шатахууны нөөц, импортын үйл ажиллагаа хэвийн байгаа бөгөөд хэрэглэгчдэд тасалдалгүй хүргэж буйг тус яам мэдэгдэв.

2025 оны 7 дугаар сарын 29. Улаанбаатар хот. 

Эх сурвалж | Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00