Dark Light
Нийгэм | 2025-07-29

ОХИН: ТЭВЧЭЭРТЭЙ БАЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны долоодугаар сарын 30-ны өдрийн лхагва гарагийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Энэ өдөр гаднын нөлөө, улс төрийн өнгө аяс таны амьдралд нөлөөлнө. Ашиг сонирхол, үзэл бодлын зөрчил, томоохон маргаан үүсэж болзошгүй. Гэхдээ удахгүй байдал амар тайван болж зөв арга зам олдоно. Өнөөдөр хайрын харилцаанд ч тэвчээртэй хандаарай. Эрч хүчээ дэмий зүйлд бүү үр. Ямар нэгэн асуудлыг шийдэж чадахгүй бол зүгээр л хойш нь тавь.

Үхэр: Энэ цаг үед танд юу илүү хэрэгтэй, үнэ цэнтэй болохыг сонгох шаардлага тулгарна. Хүнд үед тусалдаг хүмүүсийг л ойр дотнын нөхөд гэж нэрлэдэг гэдгийг сана. Харин тооцоотой хүмүүс хэрэгтэй хүмүүстэйгээ л ойрын харьцаатай байхыг эрмэлзэнэ. Аливаа харилцаа хувийн эрх ашгаа л дээшлүүлэхэд чиглэгдэх юм бол түр зуурынх байна гэдгийг сайн сана.

Ихэр: Сэтгэл санааны тогтворгүй байдал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Аахар шаахар асуудлаар өө сэв бүү эр. Эс тэгвээс дотнын хүмүүстэйгээ муудалцаж магадгүй. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох бол анхааралтай байгаарай. Таны хэлсэн шүүмжлэл зарим хүмүүст их эмзэг тусах болно. Гэхдээ мэргэжлийн салбартаа албан тушаал дэвших сайхан боломж гарна. 

Мэлхий: Зарим үйл явдал таны таамаглах ч аргагүй зүйл байх болно. Цаг хугацаа өнгөрөх тусам амьдралын утга учрыг үнэлэх болно. Дотнын хүмүүс ялангуяа эмэгтэйчүүдийн анхаарал халамжид талархалгүй бүү өнгөрөө. Тэдэнд бусдаас илүүтэйгээр талархлын үгс хэрэгтэй байна. Энэ үед орчин тойрноо шинээр харж, олон зүйлийн тухай тогтсон үзэл бодлоо өөрчлөх шаардлагатай байна. 

Арслан: Бусдын сайн талыг олж харахыг урьдал болгосноор өмнө бодож байгаагүй шинэ санааг олно. Маргаантай нөхцөл байдлаас зөв гарц олж чадна. Бизнес эрхлэгч нар өөрийн ажил хэргээ сайтар нягтлан үзэх шаардлагатай. Алдаагаа засаж нийтэч, эелдэг байхыг хичээ. Сэтгэл санаа тогтворгүй байх тул биеэ дайчилж тайван амгалан бай. 

Охин: Тэвчээртэй бай. Төлөвлөсөн ажлын биелэлт болон гэрээгээр хүлээсэн үүрэгтэй холбоотой асуудал үүснэ. Хүнд үед найз нөхөд эсвэл хамтрагч нар тусална. Шинэ ажил хэрэг эхлэх хэрэггүй. Урд өмнө анзаараагүй мэргэжлийн хүрээний үйл явдал, шинэ нээлтүүд таныг хүлээж байна. Судалгаанд тулгуурласан шийдвэр чухал үе. 

Жинлүүр: Гэр бүлийн асуудалд ихэнх цагаа зориулж, багагүй эрч хүч гаргана. Сэтгэл санаа өөдрөг байх тусам муу зүйл тохиолдохгүй. Аливаа зөрчилдөөнөөс зайлсхийж, биеэ зөв авч яв. Хайр дурлалын амьдралаа аль болох нууцлаг байлга. Хамгийн дотнын хүмүүсээсээ ч нуух зүйл гарна. Зарим өвчин таныг зовоож магадгүй байна. 

Хилэнц: Ямар ч нөхцөл байдалд орсон эерэг зан төлөв гарга. Та бусдын хараанд өртөх магадлал их байна. Ажил амьдралаа зорилгодоо нийцсэн гэхдээ аль болох энгийн байдлаар удирдах хэрэгтэй болно. Хүссэн зорилгодоо хүрэх хамгийн бодит арга бол уйгагүй хөдөлмөрлөх гэдгийг үргэлж сана. Хэрэггүй зугаа цэнгэлээс татгалзвал зөвхөн эрч хүч төдийгүй эд хөрөнгөө ч хамгаалж чадна.

Нум: Ойр дотнын хүмүүстээ тохиолдож болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд нь тусал. Тэднийхээ ажил төрөлд нь ч санаа тавих хэрэгтэй болно. Хайр сэтгэлийн харилцаанд гарах үл ойлголцол нь таны эрүүл мэндэд муугаар нөлөөлөх бололтой. Хэрүүл маргаанд ялагч болох гэсэн тэмцэл хэрэггүй.

Матар: Өөртөө болон ойр дотнынхондоо амьдралын шинэ сонирхолтой ирээдүйг нээж өгнө. Гэхдээ мэдлэг, туршлага дутагдах зүйлээрээ бүү оролд. Зарим хүмүүс буруу хандлагыг түгээх болно. Гаднын нөхцөл байдалд сандарч мэгдэх магадлалтай. Өнөөдөр танд бие даан шийдвэр гаргахад хүнд байна. 

Хумх: Ажил хэргийн хамтрагч таны үйл ажиллагааг өндрөөр үнэлнэ. Өнөөдөр та авьяас чадвараа харуулна. Мөн нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж чадна. Өмнөх асуудлаа шийдэх боломжтой. Гэхдээ олон салбарт хүчээ тарамдуулбал илүү л олон асуудал гарна. Зарим үед буулт хийж сурвал танд ашигтай.

Загас: Нарийн мэдрэмжтэй, уран бүтээлч сэтгэлгээтэй бөгөөд эрх чөлөөнд дуртай хүмүүсийг од эрхэс ивээж байна. Ирээдүйд сэтгэл хангалуун байдал болон нэр алдар хүлээж байна. Хэрвээ хувь заяаны олгосон азтай тохиолдлуудыг ашиглаж чадвал та эрх мэдэл, эд баялаг олж авч чадна. Харин биеэ дайчилж чадахгүй бол хувийн амьдралын санаа зовоосон зүйлүүд өдөр тутам хүлээж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00