Dark Light
Нийгэм | 2025-07-30

350 КМ-ИЙГ ТУУЛЖ БУЙ ЭХ ОРОНЧ ГҮЙГЧ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиалгаар ОХУ-ын Екатеринбург хотын Хууль зүйн дээд сургуулийн эрх зүйн 1 дүгээр дамжааны суралцагч, ахлагч Г.Ариунзаяа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайг чиглэн нийт 350 км замыг туулж буй бөгөөд өнөөдөр түүний гүйлтийн гурав дахь өдөр тохиож байна.

2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 17:00 цагийн байдлаар тэрбээр нийт 120 км замыг туулан, Дархан-Уул аймгийн Дархан 50 цогцолборт хүрчээ. Энэ үеэр 435 дугаар хаалттай хорих анги, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болох 445 дугаар нээлттэй хорих анги, мөн тус аймгийн төрийн цэргийн байгууллагуудын удирдлагууд, алба хаагчид түүнийг угтан авч, хүндэтгэл үзүүлсэн байна.

May be an image of 6 people and text that says 'MONGOLIA Ma'

Анхны хэт холын зайн гүйлтээ хийж буй ахлагч Г.Ариунзаяа хэлэхдээ:

“Энэхүү гүйлт нь миний хувьд маш том сорилт бөгөөд эх оронч сэтгэл, бие бялдрын тэсвэр тэвчээрээ сорихыг зорьж байна. Замын туршид иргэд, алба хаагчид дэмжлэг үзүүлж, урам өгч байгаад маш их талархаж байна. Цаашид залуучуудыг эрүүл мэнддээ анхаарах, эх оронч үзэлд уриалах, тэсвэр хатуужлыг төлөвшүүлэх олон ажлууд санаачилна” хэмээн онцоллоо.

Ахлагч Г.Ариунзаяагийн энэ гүйлт нь эх оронч үзэл, тэсвэр хатуужлыг илэрхийлэх бодит жишээ болж байна. Тэрбээр ирэх өдрүүдэд үлдсэн замаа туулан Улаанбаатар хотын төв талбайд хүрэхээр зорьж байна.

May be an image of 8 people and text

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00