Dark Light
Нийгэм | 2025-07-30

АВЛИГЫН СЭЖИГ БҮХИЙ 57 КЕЙС ИЛРҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Авлигатай тэмцэх газрын Судалгаа, шинжилгээний алба нь 2025 оны 7 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд иргэд болон хуулийн этгээдээс ирүүлсэн нийт 57 өргөдөл, гомдлыг хүлээн авч, холбогдох чиг үүргийн нэгжид шилжүүлсэн байна.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 68.4 хувь нь гэмт хэргийн шинжтэй гэж үнэлэгдсэн бөгөөд үүнээс төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол хамгийн олон хувийг эзэлжээ. Салбараар нь авч үзвэл, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол зонхилж байгааг албанаас мэдээлэв.

Түүнчлэн, өнгөрсөн долоо хоногт авлигатай холбоотой мэдээлэл хүлээн авах зориулалттай 110 тусгай дугаарт нийт 80 дуудлага ирсэн байна.

Авлигатай тэмцэх газар иргэдийн оролцоог дэмжих, авлигын эсрэг мэдээлэл, гомдлыг шуурхай хүлээн авч шийдвэрлэх зорилгоор 110 дугаарын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа бөгөөд иргэд энэ дугаараар дамжуулан ил тод, шуурхай мэдээлэл өгөх боломжтой юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00