Dark Light
Нийгэм | 2025-07-30

ОЮУТАН ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨНӨ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “Оюутан цэрэг-2025” цэргийн мэргэжил олгох сургалтын хүрээнд хамрагдаж буй оюутан дайчид цэргийн тангараг өргөх ёслолоо улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ. Тангаргийн ёслол нь холбогдох анги, сургалтын төвүүд дээр зохион байгуулагдаж, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлэхээ илэрхийлсэн эрхэм хүндэт мөч байх болно.

Энэхүү тангаргийн ёслол нь оюутан залуусыг эх оронч үзэл, эх орны тусгаар тогтнолыг хамгаалах ариун үүрэгт бэлтгэх, төрийн цэргийн албаны үнэт зүйлсийг төлөвшүүлэх зорилготой юм.

Цэргийн тангараг өргөх ёслолд оролцож буй оюутнуудын эцэг эх, ар гэрийнхэн, найз нөхөд, их дээд сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч нарыг хүрэлцэн ирж, үр хүүхэд, шавь нарынхаа бахархалт мөчийг хамтдаа хуваалцахыг уриалж байна.

Тус ёслол бол оюутан цэргүүдийн амьдралд мартагдашгүй дурсамж, хариуцлагын шинэ шат эхэлж буйг бэлгэдэх нэн чухал арга хэмжээ юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00