Dark Light
Нийгэм | 2025-07-30

УВСЫН ТҮҮХЭН ОЙД 319 АЛБА ХААГЧ ХАМГААЛАЛТАД АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Цагдаагийн байгууллага түүхэн ойг хамгаалалт, зохицуулалттайгаар угтаж байна

Увс аймгийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Тээврийн цагдаагийн албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна.

Наадмын үеэр иргэдийн амар тайван байдлыг хангах, аливаа гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх зорилгоор наадмын төв талбайд “Цагдаагийн газраас түр штаб” байгуулсан байна.

Тус түүхэн ойг аюулгүй, эмх цэгцтэй зохион байгуулахын тулд нийт 319 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад оролцож, баярын үйл ажиллагааг тасралтгүй хянан ажиллаж байгаа юм.

Цагдаагийн байгууллага иргэдэд хандан: “Та бүхний аюулгүй байдал, тайван амгалан байдлыг хангахаар бид ажиллаж байна. Сайхан наадаарай” хэмээн уриаллаа.

 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00