БИЛГИЙН ТООЛЛЫН 7
2025.07.31 / ПҮРЭВ ГАРАГ
ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САРЫН ЕСӨН УЛААН ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР
Үс засуулвал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.
Наран ургах, шингэх: 05.27-20.30
Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Шороо
Аргын тооллын 7 сарын 31, Бархасвадь гараг. Билгийн тооллын 7, Тэргүүн дагуул одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 27 минутад мандан, 20 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.