2025 оны долоодугаар сарын 31-ний өдрийн пүрэв гарагийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Гэртээ зүгээр суух хэрэггүй. Дотнын хүмүүстэйгээ хол хөндий харьцаатай байгаа нь таны ямар нэг амлалтаас болох бололтой. Амласан бол түүнийгээ заавал биелүүлнэ. Санаа нийлдэг хүмүүс болон найз нөхөдтэйгөө хамтарч зуныг зугаатай өнгөрөөж болно. Та бусдаас онцгой харагдахыг хичээнэ. Ажил хэргийн уулзалт амжилтад хүрч, мөнгө санхүүгээ өсгөх боломж гарч ирнэ.
Үхэр: Өнөөдөр зарчмын асуудлаар маргаан мэтгэлцээн үүсгэх нь шударга зүйл байх болно. Бүхий л ажил хэргээ таагүй нөлөө буурсан энэ үед амжуул. Од эрхсийн тохиол таны үнэнч шударга занг ивээнэ. Үнэн зүйлийг ил тод хэлэхээс бүү цааргал. Бусдын сайхан сэтгэлд талархал илэрхийлэхээ мартаж болохгүй. Холын замд хань болох найз нөхдөө зөв сонгоорой.
Ихэр: Хайрын харилцаанд романтик байдал илрэх тул таатай байна. Хайртай хүмүүсийн өмнөх маргаан эвлэрлээр төгсөнө. Зөрчилтэй байдлыг харилцан ойлголцвол ямар ч үед таатай үр дүн гарахаар байна. Од эрхэс ажил хэрэгт найрсаг энгийн харьцаа нь хэт албархуу байдлаас хамаагүй илүү үр ашигтай байна гэж зөвлөж байна.
Мэлхий: Гаднын нөлөөнөөс асуудал гарч мэднэ. Чухал бичиг баримтын бүрдүүлэлтэд хянамгай ханд. Маш их ажилтай боловч багагүй хэрүүл маргаантай өдөр болно. Үүссэн хүндрэлүүдийг энгийн аргаар даван туулна. Нөхцөл байдлыг аль болох эерэг талаас нь тайлбарла. Нөлөө бүхий хүмүүсийн хүрээлэлд орох боломж гарна.
Арслан: Эрүүл агаарт гарч сайн амар. Биеийн тамир спортоор хичээллэхэд тохиромжтой үе. Өнөөдөр таны онцгой ур чадвар, авхаалж самбаа ямар нэг хэлбэрээр илрэх магадлалтай. АЛь болох идэвхтэй хэлбэрээр цагийг өнгөрөөх нь эрүүл мэнд сайн нөлөөтэй байна. Хайр дурлалын харилцаагаа таатай болгоход бусад хүмүүсийн амьдралын туршлага танд хэрэг болно.
Охин: Материаллаг байдал хэт шүтэж ажиллахаа бууруул. Хамт ажиллагсад болон удирдлагатайгаа санал зөрнө. Гэхдээ эрч хүчээ зөв зарцуулах юм бол даалгавраа амжилттай хийх болно. Зарим ажил хэрэг бүтэл муутай байх тул гол асуудалдаа анхаарлаа төвлөрүүл. Хайр сэтгэлийн харилцаанд эргэлзээтэй нөхцөл байдал үүснэ.
Жинлүүр: Орлогын нэмэлт эх үүсвэр олох боломжтой болох шинэ мэдээ авна. Та дэвшилтэт санаа олох боломжтой байна. Хэдийгээр зорилго тодорхой ч үйл ажиллагааныхаа зохион байгуулалтын асуудалд анхаар. Ажлаа өөрийн арга барилаар бусдад тулгах шаардлага гарна. Өөрийн арга барилаа битгий алдаарай. Энэ нь таны хувьд маш чухал байна.
Хилэнц: Энэ өдөр шинэ сорилт тулгарч болзошгүй. Хувийн амьдралдаа шинэ алхам хийх хэрэгтэй болно. Ихэнх хүмүүс шинэ өөрчлөлт эрэлхийлнэ. Гэхдээ хуучин дуусаагүй ажлаа гүйцээ. Өнөөдөр бий болох нөхцөл байдлыг зөв чиглүүлэх хэрэгтэй. Тэвчээртэй байх нь цэцэн мэргэн ухаанаас ч дутахгүй хэрэгтэй байх бололтой.
Нум: Өнөөдөр санаандгүй учрал таныг хаа нэгтээ хүлээж байгаа бололтой. Өөрийн үзэл бодлыг бусдад тулгахаас зайлсхий. Од эрхсийн тохиол зарим талаар танд аз дуудна. Дотоод мэдрэмжээ сайн анзаар. Сэтгэлдээ хурсан гунигийг бусдад хуваалцах гэж яарах хэрэггүй. Гадна талдаа хамгийн энгийн, ухаалаг нэгэн болж харагдах нь чухал.
Матар: Хөгжилтэй уур амьсгал эргэн тойронд бий болно. Од эрхсийн зарим нөлөө таныг бүх талаар дэмжинэ. Өөрийн гэсэн бие даасан үйл ажиллагааг зоригтой эхлүүл. Холын хамаатан ах дүүсийндээ зочлох магадлалтай. Олон нийтийн хандлагыг өөртөө зөв тусгаж авахыг хичээ. Харилцааны нөлөө хамгийн чухал оролцоотой цаг үе.
Хумх: Харилцан ойлголцол зөвшилцөл нь идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломж олгоно. Бусдын зөвлөгөөг үл ойшоох хандлага илэрнэ. Хувийн амбицаа сайн дарах үе. Илүү тэвчээртэй байхыг од эрхэс зөвлөж байна. Залуу хумхуудад амьдралын туршлага дутагдах магадлалтай. Ахмад хүн эсвэл мэргэжлийн нөлөө бүхий хүмүүсийн үгийг анхааралтай тусгаж аваарай.
Загас: Гэнэтийн шинэ үүрэг даалгавар танд саад болно. Ажил хэрэгт саад болох гэнэтийн нөхцөл байдал тохиолдоно. Гэхдээ юу ч болоогүй байхад үймэрч сандрах хэрэггүй. Удахгүй од эрхсийн нөлөөг бүх зүйлийг байр байранд нь тавих болно. Хамгийн гол нь өөрийн итгэл үнэмшлээ ямар ч тохиолдолд алдаж болохгүй. Хорвоо дэлхийн болж бүтэхгүй зүйлийг түрүүлж харахаас зайлсхий.