Dark Light
Нийгэм | 2025-07-30

“AI ACADEMY ASIA” АППЛИКЕЙШН АЛБАН ЁСООР ГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

“AI Academy Asia” гар утасны аппликейшн, шинэчилсэн вэб хувилбараа албан ёсоор танилцууллаа.

Монголын залуус, сурагчид, технологийн салбарт сонирхолтой иргэд хиймэл оюуны боловсролыг эх хэл дээрээ, үнэ төлбөргүй эзэмших боломжтой боллоо. “AI Academy Asia” байгууллага гар утасны аппликейшн болон вэб сайтынхаа 2.0 хувилбарыг шинэчлэн олон нийтэд албан ёсоор танилцуулжээ.

Тус платформ нь хиймэл оюун ухаан, програмчлалын суурь мэдлэгийг Монгол хэлээр, шат дараалсан хэлбэрээр олгох зорилготой. Хичээлүүдийг зөвхөн дотоодын инженерүүд төдийгүй дэлхийн шилдэг их сургуулиудын багш нар оролцон боловсруулсан нь онцлогтой.

Сургалтуудын дийлэнхийг Python програмчлалын хэл, хиймэл оюуны үндсэн ойлголт, код бичих арга зүй зэрэг чиглэлээр хичээллүүлэх бөгөөд анхан шатнаас ахисан түвшин хүртэл суралцагч бүрт зориулсан хөтөлбөртэй. Хичээлүүдийг амжилттай дүүргэсэн тохиолдолд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сертификат олгох аж.

“AI Academy Asia”-ийн зүгээс Монголын иргэдийг дижитал эринтэй хөл нийлүүлэн алхах, технологийн салбарт өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд чиглэсэн энэхүү платформыг үнэ төлбөргүй ашиглах боломжоор хангаж байгаагаа онцолжээ.

Аппликейшнийг “Play Store”, “App Store”-оос татаж авах боломжтой бөгөөд www.ai-academy.asia/mn вэб хаягаар ч суралцах боломж нээлттэй байна. Цаашид сургалтын хүрээг тэлж, илүү олон төрлийн хичээлүүдийг нэмэхээр зорьж буйгаа байгууллагын зүгээс мэдээлжээ.

Хиймэл оюуныг сурахад хэтэрхий эрт эсвэл оройтсон үе гэж үгүй. Өнөөдрөөс эхлэн өөртөө хөрөнгө оруулалт хийж, дижитал ирээдүйг өөрийн болгох боломж нээгдлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00