Dark Light
Нийгэм | 2025-07-31

ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ 10 САРД АШИГЛАЛТАД ОРНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийг 2025 оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар болжээ. Үүний дараагаар хуучин байгууламжийн үйл ажиллагааг бүрэн зогсоох бөгөөд шинэ байгууламж нэг жилийн хугацаанд туршилтаар ажилласны дараа Улсын комисст хүлээлгэн өгөх юм байна.

Эхний туршилтыг наадмаар хийжээ

Туршилтын ажлыг 2024 оны зургадугаар сарын сүүлчээр эхлүүлсэн бөгөөд Наадмын өдрүүдэд анхны усаа авч, туршжээ. Үүнээс хойш шинэ байгууламжийн технологийн болон хяналтын туршилтууд үргэлжилж байгаа.

Шинэ байгууламжийн байршил, хэмжээ

Шинэ байгууламж нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт, одоогийн байгууламжийн баруун талд байрлах био цөөрмийн талбайд, нийт 17.6 га газрыг хамран баригдаж байна.

Төслийн өртөг ба санхүүжилт

Төслийн нийт өртөг нь 262.7 сая ам.доллар бөгөөд үүний:

  • 95 хувь буюу 249.6 сая ам.долларыг БНХАУ-ын тал,

  • 5 хувь буюу 13.1 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар гаргаж байгаа.

Цэвэршүүлэх хүчин чадал ба зорилго

Хоногт 250 мянган м³ ахуйн болон урьдчилан цэвэрлэгдсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943:2015 стандартад нийцүүлэн цэвэршүүлэх чадалтай. Цэвэрлэх байгууламж нь:

  • Бохир ус цэвэрлэх

  • Лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технологийн дагуу ажиллана.

Шинэ байгууламжийн нэн тэргүүний зорилго нь нийслэлийн байгаль орчинд үзүүлэх бохирдлын ачааллыг бууруулах юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00