Нийслэлийн зам засвар, шинэчлэлийн хүрээнд Багшийн дээдийн уулзвараас Монголын Залуучуудын холбооны байр хүртэлх явган хүний замыг шинэчилж байна.
Хуучин хавтанг хуулж, оронд нь байгалийн чулуун хавтан угсрах ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ нь замын өнгө үзэмжийг сайжруулж, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.
Шинэчлэлтийн ажил үе шаттайгаар үргэлжилж байна.