Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар БГД-ийн 16 дугаар хороонд 320 хүүхдийн суудалтай сургууль барьж буй. Тус сургуулийн барилга нь тэнхлэгээрээ 32.5м x 18.6м хэмжээтэй, 4 давхар юм. Өнөөдрийн байдлаар дотор заслын болон гадна тохижилтын ажлууд үргэлжилж байна. Тус сургуулийг 2025 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулна.
Тус барилгын ажлыг "Гантоонот констракшн" ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Нийгэм | 2025-07-31
Сэтгэгдэл бичих