Dark Light
Нийгэм | 2025-07-31

КРОСС МОТО АВТОМАШИНТАЙ МӨРГӨЛДӨЖ, НОЦТОЙ ОСОЛ ГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Дөнгөж сая Хан-Уул дүүргийн Оргил супермаркетын зүүн талын авто зам дээр ноцтой зам тээврийн осол гарлаа.

Эх сурвалжуудын мэдээлснээр, кросс мото жолоодож явсан иргэн тухайн чиглэлийн урсгалыг сөрөн орж ирсний улмаас замын хөдөлгөөнд оролцож байсан суудлын автомашинтай мөргөлдсөн байна.

Ослын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хэргийн газар дээр цагдаагийн алба хаагчид ажиллаж, ослын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.

Замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийг дүрмээ баримтлан, болзошгүй эрсдлээс сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00