Өнөөдөр буюу 2025 оны 7-р сарын 31-ний 12:07 цагийн орчимд, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19-р хороо, “Оргил” худалдааны төвийн зүүн замд зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг бүртгэгдлээ.
Цагдаагийн байгууллагын урьдчилсан мэдээллээр, “Mercedes Benz” маркийн автомашин нь “KTM” маркийн мотоциклын жолоочтой мөргөлдсөн байна. Ослын улмаас мотоцикль барьж явсан 41 настай эрэгтэй газар дээрээ амь эрсэдсэн болохыг тогтоожээ.
Хэргийг Тээврийн цагдаагийн алба шалгаж, нөхцөл байдлыг тодорхойлох ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж
| ТЦА
|