Dark Light
Нийгэм | 2025-07-31

“Оюу толгой” компани нэг тонн хүдэр боловсруулахдаа олон улсын дунджаас 4 дахин бага ус ашигладаг

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зургийн тайлбар: Хаягдал өтгөрүүлэгч (Tailings thickeners)

“Оюу толгой” компани өнөөдөр 2025 оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцуулсан байна. Тайлангаас онцолбол,“Оюу толгой” компани нөхөн сэлбэлтээр 0.34 метр куб буюу дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй дөрөв дахин бага ус ашигласан байна.

Усыг 80 хувь дахин ашиглах зорилттой ч зорилтоо давуулан биелүүлж дунджаар 87.1 хувьд хүргэжээ. 2013 оноос хойш ус ашигласны төлбөрт нийт 202 тэрбум төгрөг төлбөр төлжээ.

"Оюу толгой" компани Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй ТОП-100 компанийн жагсаалтыг гурав дахь жилдээ тэргүүлсэн байна.

Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь уурхайн цогцолбороосоо Тавантолгойн нүүрсний зам хүртэлх 12.5 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг санхүүжүүлж, Улсын комисст хүлээлгэн өгчээ. Уг зам нь Ундайн голыг гатлах 220 метр урт бетон хучилттай далан, 27 ус зайлуулах байгууламжтай бөгөөд орон нутгийн иргэдийн санал бодлыг тусган хэрэгжүүлснээрээ онцлог. Энэхүү зам ашиглалтад орсноор Ханбогд сум Улаанбаатар хоттой бүрэн холбогдож, орон нутгийн иргэд аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрдэж буй юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00