2025 оны наймдугаар сарын 1-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Худал мэдээллээс салах үе. Гэнэтийн мэдээ, урилгагүй зочид ирэх магадлалтай. Татвар, өр ширтэй холбоотой асуудлууд босож ирнэ. Эрүүл мэндээ бэхжүүлэхэд цаг зав гарга. Хорт зуршлаасаа татгалзах нь санаснаас илүү үр дүнтэй байна. Зөв хооллох дэглэм баримтал.
Үхэр: Албан харилцаандаа анхаарлаа сайн төвлөрүүлж чадвал тулгамдсан асуудлаа шийдэх өвөрмөц санаа олно. Хамт олон тань таны хичээл зүтгэл, уран бүтээлч авьяас чадварыг мэдэх болно. Ихэнх хүмүүс ажлын зохион байгуулалтаа өөрчлөх тал дээр санаа тавина. Эрдэм шинжилгээ, нарийвчилсан судалгааны ажлуудад амжилттай гарах магадлал өндөр.
Ихэр: Таны дэмжлэггүйгээр амжилт олж чадахгүй хамаатан садан эсвэл найз нөхдийнхөө хүндрэл, бэрхшээлийг хамт үүрэх хэрэгтэй болно. Нөгөө талаас нь авч үзвэл та ч бусдын хэрэгт хошуу дүрэх бололтой. Нөхөрсөг, ажил хэрэгч зан санхүүгийн дэмжлэг болон ивээн тэтгэгч хялбархан олж авахад тусална. Бусдын ашиг сонирхлыг сайн хамгаалснаар амжилтад хүрч магадгүй байна.
Мэлхий: Өөрийн аз, амжилтыг батлан харуулах ёстой өдөр. Санхүү хөрөнгөтэй холбоотой асуудал үүсэж болзошгүй. Өнөөдөр ихэнх цагийг үүссэн саад бэрхшээлүүдийг зохицуулахад зарцуулна. Эрч хүчтэй шийдвэр, тодорхой үйлдэл таныг бүх саадыг давж, амжилт гаргахад тусална.
Арслан: Өнөөдөр бүх зүйлийг та өөрөө хийхийг илүүд үзэх боловч хэрэгтэй үед бусдаас тусламж эрж хайхаас бүү нэрэлх. Зарим үед од эрхсийн илгээсэн хувь заяаны бэлгийг санамсаргүй мэтээр хүлээн авах нь зөвдөнө. Гэнэтийн үйл явдлаас болоод ноцтой зөрчил үүсэх үндэслэл алга байна. Гэхдээ гэр бүлд үр хүүхдүүдтэйгээ үл ойлголцол үүсэж магадгүйг анхаар.
Охин: Зарим ажил хэрэг дээр туршлага дутах тул мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Чухал төлөвлөгөө хэрэгжүүлэхийн тулд санаа нийлсэн хүмүүсийн үзэл бодлыг сонс. Аливаа зүйлд тодорхой судалгаа тооцоотой хандахад тохиромжтой. Нөхөрсөг харьцаа, эвсэг тус дэмээр аливаа харилцаагаа бэхжүүлэхэд амжилтад сайн үр дүн үзүүлнэ.
Жинлүүр: Ойрын хугацааны материаллаг зорилгоос илүү эрүүл мэнд, мэдлэг чадвар чухал байх ёстой. Бусдын санаа бодлыг дээд зэргээр ойлгох чадвартай байна. Мөнгө олохоос илүү мэдлэгтэй болох нь хэцүү гэдгийг санаж яв. Өнөөдөр та бодит ертөнцийн талаар үзэл бодлоо өөрчлөх шаардлага тулгарна.
Хилэнц: Уран бүтээлч хүмүүс нэгэн хэвийн баригдмал хэв маягаа шинэчилж чадвал алдар нэртэй болох боломж гарна. Таныг үргэлж шүүмжилж байдаг таагүй хүмүүсээс бүү ай. Хэвлэл мэдээллээр шүүмжлүүлсэн ч баримталдаг чиг шугамаасаа хазайхгүй байхыг хичээ. Өнөөдөр гэр бүлд сайхан уур амьсгал бүрдэнэ. Та жинхэнэ гэр бүлийн аз жаргалыг мэдэрнэ.
Нум: Эд хэрэгсэл, тоног төхөөрөмж эвдэрч гэмтэх магадлалтай өдөр. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайн хангаж ажиллах хэрэгтэй болно. Ажил хэргийн шийдвэр гаргахдаа найдвартай эх үүсвэрээс авсан мэдээлэлд тулгуурла. Худалдаа наймаа хийхдээ сонголтоо сайн тооцоолж хий.
Матар: Өмнө нь төлөвлөсөн үл хөдлөхөд хөрөнгө мөнгөө оруулах нь тохиромжтой. Энэ цаг үед ажлаа хойш нь тавилгүй шийд. Чухал бичиг баримт бүрдүүлэх хүмүүс хуулийн зөвлөгөө сайн ав. Бизнес эрхлэгч нарт сайхан боломж гарна. Гадаадад зорчих виз мэдүүлэхэд таатай хариу авна.
Хумх: Ойр тойрныхонтойгоо цагийг таатай өнгөрүүлэхийг хүссэн ч ажил хэрэг таныг зовооно. Гэхдээ таны зохион байгуулах чадвар өндөр байх тул хүндрэлтэй асуудал удахгүй дуусгавар болно. Хүмүүс таныг хүндэлж, үнэлэх болно. Өнгөрсөн дурсамж тань баяр бахдалаар дүүрэн байх болно. Энэ өдөр таатай магтаал хүртэнэ.
Загас: Эргэн тойрондоо мэдрэмжтэй хандаж чадвал зөв ухаалаг шийдвэр гаргана. Өнөөдөр хамтын ажиллагааны нөхцөл байдлыг сайтар тунгааж бодох хэрэгтэй. Хуурамч хүмүүс ажил нурааж, харилцаа холбоонд үл ойлголцол бий болгож байж мэднэ. Амьдралаа төвхнүүлэх, гэр бүлээ сайн сайхан байлгахад анхаарал тавь.