2025 оны наймдугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зуны хамгийн хүчтэй хип хоп тоглолт болох гэж байна. Монголын хип хоп урлагийг үүсгэн байгуулагчдын нэг ICETOP хамтлаг болон Америкийн алдарт Old School хамтлаг ONYX хамтран “Шүтээн минь” нэртэй бүрэн хэмжээний тоглолтоо толилуулна.
Энэ бол зөвхөн өнөө үеийн аавуудын баяр биш. Ирээдүйн сая сая аавуудад зориулсан нэгэн үдэш. “Шүтээн минь” тоглолт бол гудамжнаас эхэлсэн жинхэнэ хэмнэл, бодит амьдралын уран үгс, нөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан хүндэтгэлийн тоглолт юм.
Тоглолт 6 цаг үргэлжлэх бөгөөд хуучин үеийн хип хопын гал цогийг мэдрүүлж, тайзан дээр дахин нэгэн удаа хүчтэйгээр сэргэнэ. “Энэ миний хайраар” хэмээх дуугаар эхлэх энэ үдэш монгол хип хопын өнгөрсөн, одоо, ирээдүйг холбох бодит орон зай болно.
Тоглолтод дараах зочин уран бүтээлчид оролцоно:
-
Tsetse
-
Desant
-
Digital
-
Бусад гэнэтийн оролцогчид
Анхааруулга: Тасалбар буцаах боломжгүй. Тасалбараа урьдчилан захиалж баталгаажуулна уу.
Тоглолтын мэдээлэл:
Огноо: 2025 оны 8-р сарын 8
Байршил: Төв Цэнгэлдэх хүрээлэн
Зохион байгуулагч: Skin Entertainment
Тасалбар захиалах:
-
shoppy.mn
-
ticket.mn
-
boxoffice.mn