Dark Light
Нийгэм | 2025-08-01

ИРГЭН Ч-Д ХҮНИЙ АМЬ НАСАНД ХАЛДАХ ХЭРЭГ ҮҮСГЭВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Халиун” авто засварын газарт ноцтой хэрэг гарчээ. Иргэн Ч нь ул ялих шалтгаанаар иргэн Т-тэй маргалдан, түүнийг тэврэн унагаж, нуруу болон толгойн хэсэгт нь удаа дараа өшиглөж зодсон байна.

Хохирогч ухаан алдаж, өөрийгөө хамгаалах чадваргүй болсон үед ч Ч нь үйлдлээ зогсоохоос татгалзаж, авто машины төмөр эд ангийг зэвсгийн чанартайгаар ашиглан дахин зодсон нь эрүүгийн хуулийн "Хүнийг алах" гэмт хэргийн онц хэрцгий хэлбэрт хамааруулан эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан болжээ.

Хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 (онц хэрцгийгээр) болон 2.7 (хохирогчийг өөрийгөө хамгаалж чадахгүй байхад үйлдсэн) хэсгээр зүйлчилж, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяа прокурорт шилжүүлсэн байна.

Мөн тухайн иргэн Ч нь олон нийтийн цахим сүлжээнд бусдыг заналхийлж буй бичлэг нийтэлсэн бөгөөд энэ талаар цагдаагийн байгууллагаас тусгайлан мөрдөн шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00