Dark Light
Нийгэм | 2025-08-01

ГАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хийсэн уулзалтын үеэр Монгол Улсад гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал онцгой чухал болохыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням онцоллоо. Уулзалтаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням дараах гол байр суурийг илэрхийлэв

1. Ган боловсруулах үйлдвэрлэл бол стратегийн салбар-Зөвхөн ашигт малтмалаа ухах бус, түүнийг нэмүү өртөг шингээн дотооддоо боловсруулах нь улс орны эдийн засгийн хөгжилд шийдвэрлэх нөлөөтэй. Иймээс Монгол Улс ган бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улс болох стратегийн зорилт дэвшүүлж буй.

2. Гангийн цогцолбор бол Засгийн газрын тэргүүлэх ач холбогдолтой төсөл- Ерөнхий сайд Г.Занданшатарын гангийн үйлдвэрийг хөгжүүлэхийг Засгийн газрын хамгийн чухал зорилтуудын нэг хэмээн тодорхойлсон. Ган үйлдвэрлэдэг улс л жинхэнэ утгаараа хөгждөг.

3. Бодлогын уялдаа хангагдаагүйгээс төслийн хэрэгжилт удааширсан - Мэргэжлийн яамны оролцоо хангалтгүй, уялдаа холбоо сул байснаас Гангийн төсөл тодорхойгүй байдалд орж, бодлогын алдаа гарсан нь тодорхой болжээ. Энэ алдааг даруй засч, төслийг эрчимжүүлэх арга хэмжээ авч эхэлнэ.

4. Нэгдсэн удирдлага, бодлогын зохицуулалт шаардлагатай- "Эрдэнэс Монгол" ХХК болон Дарханы төмөрлөгийн үйлдвэр тус тусдаа өөр өөр төслийн нэгжтэй ажиллаж байгаа нь мэдээллийн зөрүү, зардлын давхардал зэрэг асуудал үүсгэж буй. Иймд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас нэгдсэн бодлогын удирдамжаар хангаж, зохион байгуулалтыг сайжруулна.

5. Биржийн тухай хуулийн зохицуулалтад өөрчлөлт шаардлагатай- Боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг хязгаарлаж буй биржийн тухай хуулийн зарим заалтыг өөрчлөх шаардлагатай. Үүний хүрээнд Засгийн газрын тогтоолоор 30 аж ахуйн нэгжийн 55 гэрээг хамарсан, 100 сая ам.долларын бараа бүтээгдэхүүний асуудлыг шийдвэрлэх төсөл боловсруулж, өргөн мэдүүлсэн юм.

2025.08.01

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00