Цаг уурын байгууллагын мэдээлснээр ирэх таван хоногт ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Иймд малчид, иргэд, тээвэрчид гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.
Тухайлбал, наймдугаар сарын 4-нд Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дундговийн нутгаар, 5-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
2025 оны 8-р сарын 1-ний 20:00 цагаас 8-р сарын 2-ны 20:00 цаг хүртэл:
-
Хур тунадас: Шөнөдөө баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар, өдөртөө төв, зүүн, говийн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
-
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5–10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
-
Агаарын температур:
-
Уулархаг нутгаар шөнөдөө +5…+10°C, өдөртөө +19…+24°C,
-
Говийн өмнөд хэсгээр шөнөдөө +20…+25°C, өдөртөө +32…+37°C,
-
Бусад нутгаар шөнөдөө +10…+15°C, өдөртөө +24…+32°C дулаан байна.
-
Улаанбаатар орчмоор:
-
Үүлшинэ, бороо орохгүй.
-
Улаанбаатарт шөнөдөө +13…+15°C, өдөртөө +26…+28°C
-
Багануурт шөнөдөө +11…+13°C, өдөртөө +25…+27°C
-
Тэрэлжид шөнөдөө +7…+9°C, өдөртөө +24…+26°C
-
8-р сарын 3-наас 7-ныг хүртэл:
-
03-нд баруун, төвийн аймгуудын зарим газарт,
-
04-нд баруун, говийн аймгуудын хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар,
-
05-нд төвийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
-
06-нд уулархаг болон Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар орно.
-
Салхи: Секундэд 5–10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
-
Температур:
-
Уулархаг нутгаар шөнөдөө +3…+8°C, өдөртөө +18…+23°C,
-
Говийн өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22°C, өдөртөө +28…+33°C,
-
Бусад нутгаар шөнөдөө +10…+15°C, өдөртөө +22…+27°C дулаан байна.
-
Иймд аялал зугаалгаар явах, авто замын хөдөлгөөнд оролцох, хадлан тэжээл бэлтгэх зэрэг үед аюулгүй байдлаа сайтар хангахыг холбогдох байгууллагууд анхааруулж байна.