Dark Light
Нийгэм | 2025-08-01

ХОНЬ ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ, ГАХАЙ ЖИЛТНЭЭ ХЯНАМГАЙ БАЙХ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 9

2025.08.02 / БЯМБА ГАРАГ

ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САРЫН ДОЛООН УЛААН ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулвал: Өвчин өчүүхэн ирнэ.

Наран ургах, шингэх: 05.30-20.27

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 8 сарын 2, Санчир гараг. Билгийн тооллын 9, Хонгорцог одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 30 минутад мандан, 20 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хуулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00