2025 оны наймдугаар сарын 2-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Эрүүл мэнддээ эрсдэл учруулахаас болгоомжил. Юу ч тохиолдсон сэтгэлээр унахгүйг хичээ. Дархлаагаа сайжруулах арга хэмжээ ав. Романтик хайрын харилцаа чинь таатай болно. Таны гэр бүлийн харилцаа бат бэх болж эхэлнэ. Хэцүү үед ойр дотнын найз нөхдийн сэтгэл санааны болон эд мөнгөний туслалцаанд найдаж болно.
Үхэр: Гэр бүлийн харилцааны бат бэхийг шалгах сорилт таарч мэднэ. Ийм үед таныг хүлээцтэй, анхаарал халамжтай байхыг од эрхэс зөвлөж байна. Боломж гарвал өдөр тутмын асуудлуудаас холдож эрүүл агаарт салхинд гараарай. Хайр дурлалын харилцаандаа аз жаргалтай байвал гэр бүлд тайван амар жимэр байдал бүрэлдэнэ.
Ихэр: Амьдралын тайван бус хэв маяг, хэт ажлын ачаалал нь таны эрч хүчийг ихээхэн бууруулна. Та өөрийн юу хүсэж байгааг зөв тодорхойлж, шийдэх хэрэгтэй. Танд олон чиглэлд амжилт гаргах боломж харагдана. Гэхдээ одоо бол чухлыг нь л сонговол таны нэр хүнд, өсөж албан тушаал дэвших болно.
Мэлхий: Од эрхэс таны эрхэлж буй ажлыг үймүүлж болзошгүй. Зарим тохиолдолд өөрийнхөө үнэн зөв гэдэгт эргэлзэхэд хүрнэ. Ажил дээр нэмэлт ачаалал гарч ирнэ. Тууштай тэмцэл хийж нэг хэвийн зогсонги байдлаа сэргээ. Санхүүгийн хуримтлагдсан асуудлууд нааштайгаар шийдэгдэнэ.
Арслан: Ажлын стресс бухимдлаа тайлах ая тухтай зүйлээр оролдож өөрийгөө амраа. Зарим таагүй нөхцөл байдал таны өмнөх хөдөлмөрийн үр дүнг үгүй хийж болзошгүй. Бодлогогүй алхам бүхнийг шинээр эхлэхэд хүргэж мэднэ. Илүү ухаалаг дүгнэлт ажил амьдралд тань тусална. Холын хүнээс үг сонсох нь таны нүдийг нээнэ. Үргэлж бусдаас сайн зүйлийг нь өөртөө тусгаж авч байгаарай.
Охин: Өнөөдөр таны тэвчээрийн хязгаарыг сорино. Таныг ажил төрлийн асуудлаар хэрүүл маргаанд өдөөн хатгах болно. Чөлөөт цагаа зөв хүмүүстэй өнгөрөө. Танд сэтгэл хөдлөл тийм ч их хэрэггүй гэдгийг од эрхэс зөвлөж байна.
Жинлүүр: Ажил хэргээ цэгцлэхэд нөлөөтэй ихтэй хүн тусалж чадна. Харин сайн таньж мэдэх хүмүүстэй ч хамтран бизнес бүү эрхэл. Найз нөхдийн харилцаа ажил хэрэг саад учруулна. Гэхдээ мөнгөний шаардлага гарвал тэд тусалж чадна гэдгийг од эрхэс танд зөвлөж байна. Ямар нэгэн худал хуурмаг мэдээ ирж төвөг удах магадлалтай.
Хилэнц: Сэтгэл хөдөлгөсөн үйл явдал болж хайр дурлалын харилцаа хөгжих өдөр. Хайртай хосууд чин сэтгэлийн бэлэг харилцан солилцох нь уур амьсгалыг сайхан болгоно. Хайрлан дурлах нь сэтгэл санааны гайхалтай эмчилгээ болохыг та мэдэрнэ. Залуу хүмүүс өөрийн амьдралдаа өөрчлөлт хийх зорилготой байх нь чухал цаг үе.
Нум: Уран бүтээл туурвих сонирхол өсөн нэмэгдэнэ. Ажил хэргээ өргөжүүлэхтэй холбоотой ямар нэг бичиг баримтад гарын үсэг зурахад тохиромжтой өдөр. Аж ахуйн техник хэрэгсэл худалдаж авах болбол ээлтэй байна. Найз нөхөд танилуудын харилцаанд анхаарал тавь. Энэ өдөр бусадтай сөргөлдөөн үүсвэл таагүй үр дүнд гарна. Хүсэл сонирхол нэгтэй хүмүүсийг цуглуулан уулзахад сайн нөлөө шууд мэдэгдэнэ.
Матар: Сэтгэлийн тэнхээ, тэвчээр хатуужил нь хувийн олон асуудлаа шийдвэрлэхэд тусална. Од эрхсийн сайн нөлөөг зөв ашигла. Гэр бүлийнхээ харьцаанаас эерэг энерги авна. Энэ нь хосуудын харьцааг илүү дотно болгоно.
Хумх: Танд үнэн сэтгэлээсээ хандсан хүмүүсийн тусламж дэмжлэгийг баяр талархалтайгаар хүлээн ав. Танд туслахаар шийдсэн ивээн тэтгэгч гарч ирэх таатай мэдээ ирж байна. Өнөөдөр өрсөлдөгч нараас илүү найз нөхөд олон гэсэн итгэл төрөх болно. Удахгүй та бүх саад тотгорыг даван туулж, асуудал бэрхшээлүүдээ шийдвэрлэж чадна.
Загас: Гадаад орчинтойгоо сөргөлдөж болзошгүй өдөр. Өнөөдөр урьд урьдынхаас илүү биеэ барьж, тэвчээр гаргах хэрэгтэй болно. Амьдралын эрч хүч доогуур түвшинд байна. Түрэмгий, бүдүүлэг байдалд өртөх магадлал байна. Од эрхэс анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.