Dark Light
Нийгэм | 2025-08-02

НАЙМДУГААР САРЫН ЭХЭЭР ГОВЬД ХАЛНА, ХАНГАЙД СЭРҮҮН БАЙНА

Image

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр 2025 оны наймдугаар сарын 2-нд төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон говийн аймгуудын зарим газраар аадар бороо орно.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх ба салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.

Агаарын температур:

  • Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +19...+24 градус

  • Говийн баруун өмнөд хэсгээр +32...+37 градус

  • Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн хойд, зүүн хэсгээр +27...+32 градус

  • Бусад нутгаар +23...+28 градус байна.

Улаанбаатар хот орчимд үүлшинэ, бороо орохгүй, салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө +24...+26 градус дулаан байна.
Багануур орчимд мөн бороо орохгүй, +23...+25 градусын дулаан хэмтэй байна.

Наймдугаар сарын 1-нээс 10-ны хооронд:

  • Хур тунадас 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-ны өдрүүдэд нутгийн зарим болон ихэнх хэсгээр орох төлөвтэй байна.

  • Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байх ч борооны өмнө түр зуур ширүүснэ.

  • Агаарын хэм уулархаг болон хойд нутгаар шөнөдөө +3...+8, өдөртөө +16...+21 градус, говьд шөнөдөө +18...+23, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15, өдөртөө +22...+27 градус дулаан байх ажээ.

Улаанбаатар хот орчимд 4, 7-ны өдөр бороо орж, бага зэрэг сэрүүснэ. Сэрүүсэх үед шөнөдөө +4...+9, өдөртөө +20...+25 градус, бусад үед шөнөдөө +9...+14, өдөртөө +23...+28 градус дулаан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00