Dark Light
Нийгэм | 2025-08-02

ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХ ХҮСЭЛТИЙГ E-MONGOLIA СИСТЕМЭЭР АВНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг ирэх наймдугаар сарын 4-нөөс 18-ны өдрийг хүртэл E-Mongolia цахим системээр дамжуулан хүлээн авна гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

Улсын хэмжээнд энэ жил нийт 278,290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хэрэгцээтэй байгаагаас 135,582 нь нийслэлд хамаарч байна. Насны ангиллаар авч үзвэл:

  • 2 настай – 30,304

  • 3 настай – 31,843

  • 4 настай – 35,698

  • 5 настай – 37,837 хүүхэд байна.

Цэцэрлэгт хамруулахдаа дараах зүйлсийг анхаарах шаардлагатай:

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх

  • Хүүхэд өмнөх жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх

  • Шилжилт хөдөлгөөнийг хийж байгаа бол 2025 оны 8-р сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх ёстой.

Хүсэлт хүлээн авах ажиллагаа зөвхөн цахимаар явагдах бөгөөд иргэд мэдээллээ бүрэн, үнэн зөв оруулах нь хамрагдах боломжийг нэмэгдүүлнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00