Dark Light
Нийгэм | 2025-08-02

ОЙН 13 ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.08.02/ 11:00 цагийн байдлаар 13 түймэртэй байгаагаас 3 түймрийг цурамд оруулж, 10 түймрийг хяналтад авч, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Тодруулбал:
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Агуйт", "Бөхлөө", “Голын хаяа уул” гэдэг газар гарсан 3 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-3, Ерөө суманд-2, Мандал суманд-2, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын “Их билдэгийн гол”, Улаан-Уул сумын “Жинст голын ам”, Ховд аймгийн Үенч “Зуухт”-д гарсан 10 ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.

Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 375 алба хаагч, 22 автомашин, мэргэжлийн ангийн 160 хүн, 15 автомашин нийт 535 хүн, 37 автомашин, 34 морьтой үүрэг гүйцэтгэж байна.
#ОнцгойБайдал
#ойхээрийнтүймэр

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00