Цаг уурын байгууллагаас гаргасан 2025 оны наймдугаар сарын 2-ны 20:00 цагаас наймдугаар сарын 8-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна. Энэхүү мэдээлэл нь малчид, иргэд, тээвэрчдэд зориулагдсан болно.
Ойрын өдрүүдэд бороо, сэрүүхэн агаар давамгайлна
8-р сарын 3, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ.
8-р сарын 4-8-ны хооронд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газруудаар дуу цахилгаантай, аадар бороо орох төлөвтэй байна.
2025 оны 08-р сарын 02-ны 20:00 цагаас 08-р сарын 03-ны 20:00 цаг хүртэлх мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв, зүүн, говийн нутгийн зарим хэсгээр, өдөртөө баруун, говийн өмнөд, төв болон зүүн нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур:
-
Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +5...+10 градус
-
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19…+24 градус
-
Бусад нутгаар +8…+17 градус
-
Өдөртөө уулархаг нутгаар +19...+24 градус
-
Алтайн өвөр говиор +30...+35 градус
-
Говийн зүүн хэсэг болон Их нууруудын хотгороор +27...+32 градус
-
Бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор
Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.
Багануур орчмоор
Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор
Үүлэрхэг. Бороо орно. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.
2025 оны 08-р сарын 04-нөөс 08-р сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
4-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн зүүн бүс, төвийн аймгуудын зарим газраар
5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар
6, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур:
-
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +18...+23 градус
-
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +32...+37 градус
-
Бусад нутгаар шөнөдөө +12…+17 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна.
Анхааруулга: Аадар бороо, дуу цахилгаантай үзэгдэл, салхи түр зуур ширүүсэх нөхцөл бүрдэх тул мал аж ахуй, газар тариалан, тээврийн салбарынхан анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.