БИЛГИЙН ТООЛЛЫН 9
2025.08.03 / НЯМ ГАРАГ
ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САРЫН ЗУРГААН ЦАГААН ХӨХ ЛУУ ӨДӨР
Үс засуулвал: Өвчин өчүүхэн ирнэ.
Наран ургах, шингэх: 05.31-20.25
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Өтлөх, үхэхүй
Суудал: Ус
Аргын тооллын 8 сарын 3, Адьяа гараг. Билгийн тооллын 9, Онгоц одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.