2025 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Сэтгэлийн шаналлаа ойр дотнынхонтойгоо хуваалцахад дотор тань онгойж мэднэ. Ойр дотнын хүнтэйгээ сонирхдог зүйлсийнх нь талаар ярилц. Ингэснээр таныг олон үг хэлэлтгүйгээр ойлгох болно. Хий хоосон мөрөөдлөө орхиж, аливаа зүйлсийг бодитоор үнэлж харах цаг иржээ. Энэ нь таны аз амжилтын үеийг буцаан авчрах боломж олгоно.
Үхэр: Үзэл бодол, байр суурийн хир бат бөхийг шалгах сорилтой учирна. Энэ шалгалтыг нэр төртэй даван туулж чадвал сэтгэл хангалуун, аз жаргалтай байх болно. Олон чиглэлийн салбарт ажилладаг найз нөхөдтэй болоход тохиромжтой байх бололтой. Амьдралын зөв хэмнэлээ хамгаалж үр дүнтэй харилцааг чухалчил.
Ихэр: Өнөөдөр таны ажил сайн бүтэх тул аз жаргалтай байна. Өөрийн хувийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй болно. Зарим үед ширүүн өрсөлдөөнд оролцох бэлтгэлтэй бай. Танд өөрийгөө зөв харуулах боломж байна. Бүх зүйл дээр хэрэгтэй үед нь урагшлах, шаардлагатай үед нь хамгаалах тактикийг цагийг нь олж хослуул.
Мэлхий: Чөлөөт цаг гарвал агаар салхинд гар. Боломжтой хүмүүс ээлжийн амралтаа авах тал дээр анхаар. Хорт зуршлаасаа салах хэрэгтэй. Цагийг дэмий бүү үр. Эрүүл мэнддээ анхаар. Гэртээ ямар нэг шаардлагатай зүйл яаралтай худалдан авах хэрэг гарна.
Арслан: Тогтворгүй харилцаа давамгайлах өдөр. Таагүй сэтгэгдэл төрүүлсэн асуудлыг хүчээр шийдэхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Өмнөө тохиолдох саад тотгорт автан, муу зүйлд уруу татагдахгүй байх хэрэгтэй цаг үе. Таны сэтгэлд атаа хорсол хуримтлагдвал муу энерги ихэсч, сул дорой байдлыг өөгшүүлэх болно. Таагүй байдлаас өөрийн эрч хүчээр нэн даруй салах хэрэгтэй.
Охин: Ойр дотнын хүмүүсийн хэлэх үг танд их юм бодогдуулна. Үр хүүхдүүдээсээ ч суралцах зүйл байгааг та мэдэрнэ. Хэрэггүй эд зүйл болон амьдралын буруу хэв маягаасаа салах нь таныг сайн талаар өөрчлөх бололтой. Та салан назгай бол өөрийн амьдралдаа чухал өөрчлөлт оруулж, алдаа дутагдлаа зас.
Жинлүүр: Хайртай хосуудын хувьд романтик үйл ажиллагаа зохион байгуулах нь тааламжтай өдөр байна. Эрүүл мэнддээ санаа зовох шалтгаан байсан ч идэвхтэй байж, өвчин эмгэг бага тооч. Тэгвэл өвчин туссан ч түргэн илаарьшина. Үүссэн нөхцөл байдлын улмаас шинэ амьдралын хэв маягт зохицох шаардлага гарна. Таны мэдрэмж зөн энэ үед их хэрэг болно.
Хилэнц: Амьдралын ямар ч өөрчлөлтөд сэтгэл хангалуун байж сур. Яаруу, хөнгөн хуумгай алхам бүү хий. Бодлогогүй алхам хийвэл үүнийхээ шанг тэр дороо амсах болно. Өнөөдөр таны эерэг эрч хүч эргэн тойрныхоо хүмүүсийг илч гэрлээр тэтгэх мэт байна. Өөрийгөө сайн сайхан талаас нь гэрэлтүүл. Аливаа муу бүхнийг та үлдэн хөөж чадна.
Нум: Өнөөг хүртэл таны сэтгэлийг гонсойлгож байсан хүн тань баярлуулна. Аахар шаахар зүйлсээр үр хүүхдүүдээ бүү зэмлэ. Тэдэнд халамжтай дотно ханд. Эрс шүүмжлэхээс татгалз. Спортын тэмцээн эсвэл ямар нэг уралдаан сорил өгөхөд таатай. Та ялалтад урамшиж, өөрийн авьяас чадвараа харуулах хүсэл эрмэлзэлтэй болно.
Матар: Гэр орны зарим үүрэг хариуцлагаас өөрийгөө чөлөөлөх шаардлага гарна. Өөрийн хүсэл сонирхлоо гэр бүлийнхэндээ бүү тулга. Та хувийн амьдралаа ойлголцолд хүргэх чадвартай байна. Итгэлтэй хүнтэйгээ илэн далангүй ярилцах нь зөв байх болно.
Хумх: Урьдчилан харах зөн билэг сайн байна. Мөнгө орж ирэх боловч томоохон зарлага тасрахгүй. Өөрийгөө удирдан хянах чадвараа бүү алд. Хэн нэгэнд буруу үг хэлсэн бол эелдэг зангаар таагүй нөхцөл байдлыг залруул. Ямар нэгэн шинэ зүйлийг сонирхох нь одоог хүртэл залхтлаа оролдсон арга барилаас холдох боломж өгөх болно. Сонирхолтой аялал амжилттай болно.
Загас: Хувь хүний өсөлт дэвшил, авьяас чадвараа нээх зэрэгт сайн өдөр. Гэхдээ энэ өдөр хэтэрхий хөл үймээнтэй болж магадгүй. Учир нь байнга өөрчлөгдөх нөхцөл байдлууд ба шинэ санаанууд танд дэмий суух, амар тайван байх боломж олгохгүй. Гэхдээ материаллаг байдлаа дээшлүүлэх боломж гарна. Харин хэт шунаж болохгүй.