БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдах олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиадад оролцох Монгол Улсын баг тус улсыг зорилоо. Монгол Улсыг төлөөлж:
Гантулгын Дөлгөөн (Монгол Коосэн Технологийн Коллеж, 11-р анги)
Чинбатын Ирмүүн (Нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургууль, 12-р анги)
Ермекийн Нуртас (Нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургууль, 10-р анги)
Уламбаярын Ивээлсайхан (Нийслэлийн ерөнхий боловсролын Путонхуя сургууль, 7-р анги)
Нямсүхийн Цэнгэг (Нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургууль, 11-р анги)
Ерланы Хыдыр-Али (Нийслэлийн ерөнхий боловсролын 163 дугаар сургууль, 10-р анги)
Сугаррагчаагийн Хангэрэл (Нийслэлийн ерөнхий боловсролын Оюунлаг сургууль, 11-р анги)
Үнэнтөгсийн Эрхэс (Нийслэлийн ерөнхий боловсролын Хобби сургууль, 10-р анги) нар оролцоно.
Багийн ахлагч:
З.Цолмон (МУИС-ийн Мэдээлэл, Компьютерын Ухааны тэнхимийн багш, доктор)
М.Золжаргал (МУИС-ийн Мэдээлэл, Компьютерын Ухааны тэнхимийн багш, доктор, дэд профессор)
2025 оны наймдугаар сарын 2-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах энэхүү олимпиадад 64 орны 320 гаруй сурагчид оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдөнө.