Dark Light
Нийгэм | 2025-08-03

ХОВД АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨМӨРЖИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Баруун бүсийн төв- Ховд аймгийн онцгой байдлын газарт ажиллаж, техник тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэлтэй танилцаж, шаардлагатай тоног төхөөрөмж болох туулах чадвар сайтай хоёр автомашин, эрэн хайх дрон, богино долгионы станцыг шийдвэрлэлээ.

Баруун бүсийн төв- Ховд аймгийн онцгой байдлын газарт 2025 он гарсаар гал түймэр, гамшиг осол, үер, усны зэрэг нийт 64 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр /2025.08.02/ Эрдэнэбүрэн суманд 1 настай хүүхэд гэрийнхээ ойролцоо тогтоол усанд эндсэн харамсалтай хэрэг гарсан байна. Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, иргэн бүр сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой байхыг алба хаагчид онцгойлон анхаарууллаа!

Баруун бүсийн төв-Ховд аймгийн онцгой байдлын газар нь Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий гэсэн нийт 5 аймгийн 92 сумын 416 мянга гаруй иргэнд болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, хүч хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00