Dark Light
Нийгэм | 2025-08-04

МОДНООС ЗҮҮГДСЭН ЗАЛУУГ ГОЛЫН УСНААС АВАРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 15:34 цагт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Сонгино” амралтын газрын зүүн хойд хэсэгт нэг хүн голын ус руу унаж, модноос зүүгдсэн тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид шуурхай очиход иргэн Б /27 настай, эрэгтэй/ гэр бүлийн хамт амарч байх үеэрээ голын усаар гарах гэж яваад халтирч унасан бөгөөд модноос зүүгдэн амиа аврах гэж оролдож байсан байна. Аврагчид түүнийг богино хугацаанд эсэн мэнд аварч, ар гэрийнхэнд нь болон Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.

Онцгой байдлын алба хаагчид иргэдийг гол усны орчимд болгоомжтой байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00