Dark Light
Нийгэм | 2025-08-04

МАНСУУРУУЛАХ БОДИС, АВЛИГАТАЙ ХАМТРАН ТЭМЦЭНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Нгуен Хүй Тиен 2025 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд хоёр улсын прокурорын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, авлига, албан тушаалын гэмт хэрэг, цахим залилан, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр туршлага солилцох, эрх зүйн туслалцаа үзүүлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Талууд Монгол Улсын Ерөнхий прокурорын газар болон Вьетнамын Ардын дээд прокурорын газрын хооронд 2026-2027 онд хэрэгжүүлэх “Хамтын ажиллагааны хөтөлбөр”-т гарын үсэг зурсан бөгөөд энэ хүрээнд:

  • Мансууруулах бодис болон авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

  • Мөрдөн шалгах ажиллагааг сайжруулах

  • Хөрөнгө буцаан авахтай холбоотой мэдээлэл солилцох

  • Мэдээллийн технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэх

  • Прокуроруудыг мэргэшүүлэх сургалтууд зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм.

БНСВУ-ын Ерөнхий прокурор Нгуен Хүй Тиен энэхүү айлчлал хоёр орны прокурорын байгууллагуудын найрсаг харилцааг шинэ түвшинд гаргаж, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна хэмээн онцолсон. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий прокурорт талархал илэрхийлж, прокурорын байгууллагын “Хүндэт зочны дэвтэр”-т сэтгэгдэл бичиж үлдээжээ.

Айлчлалын үеэр Ерөнхий прокурор Нгуен Хүй Тиенийг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг нар хүлээн авч уулзсан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00