Dark Light
Нийгэм | 2025-08-04

ДОРНОДЫН ХЭРЛЭНД 39.0 ММ БОРОО ОРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар 0.0-39.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна.

Тухайлбал 28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-3.0 мм, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-19.0 мм, 30-нд нутгийн хойд хэсгээр 0.0-22.0мм, 31-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр 0.0-23.0 мм бороо оржээ.

Харин 08-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр 0.0-11.0 мм, 02-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар 0.0-13.0 мм, 03-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орсноос 7 хоногийн нийлбэрээр хамгийн их нь Дорнодын Хэрлэнд 39.0 мм, Баян-Уулд 37.0 мм, Говь-Алтайн Эрдэнэд 37.4 мм, Орхон аймгийн Жаргалантад 35.1 мм, Баянхонгорын Галуутад 35.0 мм, Архангайн Өгийнуур, Төвшрүүлэх, Батцэнгэл, Өвөрхангайн Бат-Өлзий, Уянга, Дорнодын Сэргэлэн, Халхголд 33.0-33.4 мм, бусад нутгаар 0.0-32.5 мм бороо орсон байна.


Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00