Dark Light
Нийгэм | 2025-08-04

УЛААНБУУДАЙН ТАРИАЛАЛТ 15 ХУВИАР БУУРАВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 554.2 мянган га талбайд тариалалт хийжээ. Үүнээс:

  • 302.3 мянган га-д үр тариа

  • 264.7 мянган га-д буудай

  • 13.4 мянган га-д төмс

  • 144.9 мянган га-д техникийн ургамал

  • 14.3 мянган га-д хүнсний ногоо

  • 69.3 мянган га-д таримал тэжээл тус тус тариалаад байна.

Нийт үр тарианы 58.5 хувь буюу 182.2 мянган га нь гангийн нөлөөтэй төвийн бүсэд, 16.2 хувь буюу 50.5 мянган га нь зүүн бүсэд, 4.8 хувь буюу 15.1 мянган га нь баруун бүсэд тариалагджээ.

Тариалсан нийт талбай өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бол буудайн талбай 50 мянган га буюу 15 хувиар буурсан нь онцлох үзүүлэлт юм.

Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн мэдээлснээр, тав, зургадугаар саруудад хур тунадас бага, хэт халалт үргэлжилсэн нь хөнөөлт шавьж, өвчин тархах нөхцөл бүрдүүлж, ургамлын өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөөлсөн байна. Иймд ургацын хэмжээ энэ онд олон жилийн дунджаас доогуур байх төлөвтэй байгааг салбарынхан анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00