Dark Light
Нийгэм | 2025-08-04

СЭЛЭНГЭ, ХӨВСГӨЛД ГАРСАН 10 ОЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.08.04/ 14:00 цагийн байдлаар 10 ойн гал түймэртэй байгаагаас 3 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-1, Хүдэр суманд-2 буюу нийт 3 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, мөн аймгийн Хүдэр суманд-1, Ерөө суманд-2, Мандал суманд-2, Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд-1, Улаан-Уул суманд-1 буюу нийт  7 ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна. 

Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын 361 алба хаагч, 22 автомашин, мэргэжлийн ангийн 117 хүн, 10 автомашин нийт 478 хүн, 1 нисдэг тэрэг 32 автомашин, 34 морьтой үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Он гарсаар 14 аймгийн 72 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 213 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57 хувиар өссөн үзүүлэлт юм.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14