Dark Light
Нийгэм | 2025-08-04

ХАЙГУУЛ, СУДАЛГААНЫ АЖЛЫН ОЙЛГОЛЦЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, иргэд олон нийтэд ил тод, нээлттэй, зөв мэдээлэл өгөх шаардлагатайг хэлэлцүүлгээс онцоллоо. Тэрбээр, “Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл олгож байгаа хэдий ч орон нутгийн болон холбогдох байгууллагын түвшинд саатал үүсдэг, энэ нь хөрөнгө оруулагчдын тоог бууруулж байна. Ирэх есдүгээр сард зохион байгуулагдах Уул уурхайн долоо хоногийн хүрээнд энэхүү асуудлыг хэлэлцэж, арга хэмжээ авахыг зорьж байгаа. Түүнчлэн хөрөнгө оруулалтын тухай хууль, ашигт малтмалын тухай хууль болон холбогдох эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай. Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 оны эхний улиралд ашиглалтад орох төлөвтэй байна” гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14