МИАТ ТӨХК-аас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд:
МИАТ ТӨХК-ийн өнөөдрийн /2025.08.04/ Токио – Улаанбаатар чиглэлийн ОМ502 нислэг Токиогоос хөөрсний дараа агаарын хөлгийн агааржуулалтын системд горим алдагдсан дохио өгсөн тул аюулгүй ажиллагааны шаардлагаар нислэг аюулгүй өндөрт орж, буухад зөвшөөрөгдсөн жинд тохируулан түлшээ багасган, Улаанбаатарын цагаар ойролцоогоор 18:00 цагийн үед Осака хотод буухаар төлөвлөж байна.
ОМ502 аяллын зорчигчдыг Улаанбаатарын чиглэлд тээвэрлэхээр нэмэлт нислэг Японы цагаар 00:10 цагт Осака хотоос хөөрч, шөнийн 03:40 минутад Чингис Хаан ОУНБ-д буух зохицуулалтыг хийн ажиллаж байна.
Зорчигч үйлчлүүлэгч та бүхний тав тухыг алдагдуулсандаа хүлцэл өчье" гэжээ.