Dark Light
Нийгэм | 2025-08-04

УЛААГЧИЙН ХАР НУУРТ ТӨВЛӨРСӨН 35 ТОНН ХОГИЙГ ЦЭВЭРЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчийн хар нуурт өнөөдрийн байдлаар 8,000 хүн аялжээ. Энэ нь өнгөрсөн жилээс 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Аялагчдын тоо нэмэгдэхийн хэрээр тус газарт 35 тонн хог хаягдал төвлөрчээ.
Отгонтэнгэрийн Улаагчийн хар нуурын байгалийн цогцолборт газрын Хар нуур хэсгийн байгаль хамгаалагчид болон хамгаалалтын захиргааны жолооч, жижүүр нар хамтран Хар нуур хэсгийн хог хаягдлыг цэвэрлэж, 60 гаруй км-ийн цаана Яруу сумын төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлж байна. Ингэхдээ хуванцар сав, шилийг ангилж хогийн цэгт хүргэж байгаа юм.
Бусад хогийг шатаах зууханд шатааж байгаа юм. Өдөрт нэг тонн хогийг шатаах хүчин чадалтай зуухыг "Улаагчийн Хишиг ресорт" нийгмийн хариуцлагын хүрээнд Хар нуурын байгалийн цогцолборт газарт байршуулж ашиглалтад оруулсан.
Энэ шатаах зууханд шил, хуванцар савнаас бусад хогийг шатаах боломжтой төдийгүй хар нуурын эрэг орчмын хог хаягдлыг багасгах, хоггүй орчныг бий болгох, жуулчны баазуудын шатаах боломжтой хог хаягдлыг устгах зорилготой. Цогцолборт газрын байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, эзэнгүй хог хаягдлыг багасгах, отоглох цэгийн хог хаягдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх боломжтой болсон байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00