2025 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хувийн амьдралд төвөгтэй асуудлууд үе үе гарсаар байх болно. Гэхдээ энэ бүгдийг шантралгүйгээр даван туулах хэрэгтэй. Бие болон сэтгэл санааны эрч хүч тогтвортой бус байна. Өөрийн дутагдалтай, буруу зуршлаа засахгүй бол эрүүл мэндэд тань муугаар нөлөөлнө. Архи, согтууруулах ундааг хэтрүүлэхээс зайлсхий.
Үхэр: Өөрийн хүсэл зорилго, байр суурийг идэвхтэй хамгаал. Зөв гэж үзсэн зүйл дээрээ буулт хийж бусдыг аялдан дагах хэрэггүй. Дайчин, шаргуу байвал та асуудлыг өөрт ашигтай байдлаар эргүүлнэ. Өнөөдөр мөнгө санхүүгийн талаар танд нөлөө бүхий хамтрагч болон найз нөхөд тань тусалж мэднэ.
Ихэр: Амьдралын хэв маягаа өөрчил. Оюун ухаан шаардсан ажил хөдөлмөрт сайн өдөр. Өмнө нь төлөвлөж байсан ажлаа одоо эхэл. Худалдаа арилжаанд болгоомжтой, хянамгай байх нь цаашдын санхүүгийн амжилтад чухал нөлөө үзүүлнэ. Өнөөдөр эсрэг хүйсийн хүнтэй харилцах харилцаанд зорилгодоо хүрэх бололтой.
Мэлхий: Мөнгөний боломж багатай бол хэсэг хугацаанд зайлшгүй шаардлагагүй зарлагаас татгалзахыг од эрхэс зөвлөж байна. Ойр дотнынхоо хүмүүстээ илүү итгэх ёстой үе. Хуучны хамтран ажиллагсадтай холбоотой санхүүгийн таагүй үйл явдал тохиолдож болзошгүй.
Арслан: Өнөөдөр танд урьдын хэлсэн амлалтаа эргэн санах шаардлага гарна. Бусдад амласан амлалт хариу шаардана. Та жинхэнэ хүсэл зориг гэж ямар байдгийг харуулах хэрэгтэй болно. Санхүүгийн байдал тийм ч тогтвортой бус байна. Орлого зарлагаа хяна. Өөр төрлийн үйл ажиллагаа явуулж мөнгө олох талаар бодож үз.
Охин: Өнөөдөр чухал ажлуудаас алийг нь сонгохоо та эргэлзэнэ. Зарим зүйлийг хойш тавих хэрэгтэй болно. Гэр орныхоо ажилд цаг гаргаж анхаарал хандуул. Энэ өдөр танд сайн мэдээ ирнэ. Ойр дотнынхоо хүмүүстэй нээлттэй байгаарай. Гэр бүлд тулгарсан амьдралын асуудлаа хоёул хамтдаа шийд.
Жинлүүр: Эргэн тойрондоо болж буй үйл явдлуудад анхаарлаа хандуул. Аливаа олон нийтийн арга хэмжээнд оролцох эсвэл спортын уралдаан тэмцээн зохиоход таатай байх бололтой. Мэдээ мэдээллийг хэрэгтэй үед нь олж авч, ирээдүйгээ өөрчлөхөөр чармайх хэрэгтэй болно. Өөрийнхөө өмнө том зорилго тавь.
Хилэнц: Таны өөртөө итгэх итгэлийг алдагдуулах дарамт шахалт их байна. Санаа нэгтэй хүмүүстэйгээ уулзаж ярилцах цаг гаргаарай. Тэдний тусламж таны сэтгэл санааны байдал үлэмж дээрдэхэд тус болно. Энэ дэмжлэгээр та эргэлзээ, ирээдүйдээ итгэлгүй байдлаасаа салах болно. Өөртөө итгэх итгэлээ олж авах нь амжилтад хүрэх гол нөхцөл юм.
Нум: Ашигтай мэдээллийг зөв ашиглавал удахгүй алдар нэр дээшлэх магадлалтай. Гэхдээ хэт яарах ч бас тайвшрах ч хэрэггүй. Өөрийгөө нээн харуулах боломжоо бүү алд. Та шаардлагатай дэмжлэг хүлээн авахаас татгалзахгүй бол ажил дээр чинь нааштай өөрчлөлт гарах боломжтой байна.
Матар: Ажил хэргийн таатай харьцаа тогтооно. Хамтрагчаа сонгохдоо хүмүүстэй нүүр тулан уулзах нь илүү үр дүнтэй байна. Эрүүл ухаанаар нарийн тооцоо хийвэл амжилт ирнэ. Эрч хүч хангалттай байх тул амжилтад хүрэхэд ойрхон байна. Ажлын байр сууриа өсгөхийг хичээ. Өнөөдөр шударга бус явдалтай тулгарах ч өөрт тохиолдсон таагүй явдлаа бусадтай хуваалцахыг хүсэхгүй бололтой.
Хумх: Өнөөдөр тулгамдсан асуудлуудаа өвөрмөц аргаар шийдэх гэж оролд. Ерийн бус үйлдлүүдийг од эрхэс дэмжих хандлагатай байна. Удирдах шатны байгууллагаас таны арга барилыг үнэлэх болно. Албан тушаал ахих эсвэл цалингаа нэмүүлэх талаар удирдлагатайгаа ярилцаж болно.
Загас: Аливаа үйл ажиллагааг хамтын хүчин чармайлтаар зөв зохион байгуулбал олон зүйлийг бүтээж чадна. Та өөрийгөө гайхуулах хүсэл төрөх боловч хөнжлийнхөө хирээр хөлөө жий гэдгийг сана. Хэт биеэ тоох хэрэггүй. Энэ өдөр өвчин тусвал хүндрэх хандлагатай байх боловч хэдий чинээ хурдан эмчлүүлнэ төдий чинээ хурдан эдгэх болно.