Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын /ХББОС/ сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг өнөөдөр /2025.08.04/ боллоо. Тус яамны Хот байгуулалт орон сууцжуулалтын бодлого зохицуулалтын газрын хэлтсийн дарга Э.Батболд 2026 онд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулав. Тодруулбал,
- “Залуус-1“ орон сууцны хороолол
- Инженерийн дэд бүтэц, шугам сүлжээ
- Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээ, үерийн далангийн зураг төсөл
- 20 минутын хотын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх суурь судалгаа, төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээ
- Хүннү хот
- Хархорум хот
Түүнчлэн тус салбарт 2024-2028 онд баримталж буй тэргүүлэх чиглэлээс дурдвал:
- Хот байгуулалт
Шинэ болон дагуул хотуудын төлөвлөлт, бүтээн байгуулалт
Гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах
- Барилга, барилгын материал
Ногоон барилга
Барилгын материалыг дахин ашиглах
Дотоодын үйлдвэрийг дэмжих
- Нийтийн аж ахуй, ИШС
Баталгаат ундны эх үүсвэр хангах
Бохир усыг зайлуулах цэвэршүүлэх, дахин ашиглах
Үерийн бэлтгэл арга хэмжээ
- Орон сууцны санхүүжилт
Орлогод нийцсэн орон сууцны төслүүд
Амины орон сууц
Санхүүжилтийн тогтвортой тогтолцоо
- Цахим систем
Хот байгуулалтын кадастрын систем
BIM барилгын зураг төслийн автоматжуулалт
- Ногоон хөгжил
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан техник технологийг хөгжүүлэх