2025 оны 07 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 01-ний өдрүүдэд
Эрхэм уншигч танд өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчил, шийдвэрлэсэн онцлог хэргүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Гэмт хэргийн тоон мэдээлэл
Энэ оны эхний 7 сарын байдлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 76,267 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бол өнгөрсөн 7 хоногт 441 хэргийг "шүүхэд шилжүүлэх саналтайгаар" прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Шилжүүлсэн хэргүүдийн ангилал:
-
Хүний амьд явах эрхийн эсрэг – 4
-
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг – 127
-
Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг – 21
-
Өмчлөх эрхийн эсрэг – 164
-
Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг – 3
-
Хүрээлэн байгаа орчны эсрэг – 10
-
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг – 101
-
Бусад – 11
Зөрчлийн тоон мэдээлэл
Дээрх хугацаанд 55,098 зөрчилд 54,234 хүнд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
-
Баривчлах шийтгэл оногдуулсан – 191
-
Баривчилж, эрх хассан – 145
-
Торгож, эрх хассан – 558
-
Зөвхөн торгож шийдвэрлэсэн – 53,336
-
Насанд хүрээгүй 4 иргэнийг сургалтад хамруулсан байна
Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр – 1,398 зөрчил
Шүүхээр – 1,017 зөрчлийг шийдвэрлэсэн байна
Ангилал бүрээр:
-
Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах – 3,576
-
Танхайрах – 133
-
Хүний биед халдах – 338
-
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих – 169
-
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих – 49,145
-
Бусад зөрчил – 1,707
Мөн хүүхдийн эрхийг зөрчсөн 74 иргэнд нийт 22,100,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 152 иргэнийг 7-30 хоног баривчилж, 17 иргэнийг 1,720,000 төгрөгөөр торгожээ.
Онцлог хэрэг
Иргэн Л-г зүс таних хүмүүс нүцгэн зургийг нь олон нийтэд түгээнэ хэмээн сүрдүүлж, 2023 оны 2 сарын 9-нөөс 2025 оны 6 сарын 4-ний хооронд нийт 397,200,000 төгрөгийг хууль бусаар авсан хэрэгт холбогдуулан 4 этгээдийг илрүүлжээ. Уг хэргийн дагуу энэ оны 7 сарын 31-ний өдөр Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Онцлог зөрчил
2025 оны 7 дугаар сарын 19-нд Архангай аймгийн Цахир сумын Хан-Уул багийн “Содномдаржаа” гэх нэртэй уулын хоёр шүтээнд мөргөхөөр очсон сүсэгтэн олон хоорондоо зодолдсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Уг асуудалд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тус бүр 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.
Зөвлөмж
Иргэд аливаа асуудалд хариуцлагатай хандаж, хууль журмыг сахин биелүүлснээр гэмт хэрэг, зөрчилд өртөх, холбогдох эрсдэлээс сэргийлэх боломжтойг анхааруулж байна.