Dark Light
Нийгэм | 2025-08-05

ШҮТЭЭНД МӨРГӨХӨӨР ОЧООД ЗОДОЛДСОН СҮСЭГТНҮҮДЭД АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Цахир сумын Хан-Уул багийн “Содномдаржаа” гэх нэртэй уулын хоёр шүтээнд мөргөхөөр очсон сүсэгтэн олон хоорондоо зодолдсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байна.

Цагдаагийн байгууллага уг мэдээллийг шалгаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Үүний хүрээнд зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөрчил гаргасан иргэдэд тус бүр 100 нэгжийн торгуулийн шийтгэл оногдуулсан байна.

Цагдаагийн байгууллагаас иргэдийг олон нийтийн газар, тэр дундаа шүтээн, тахилгатай газруудад сахилга баттай, хариуцлагатай байж, аливаа маргаан, мөргөлдөөнийг үл даллан, хуулийг дээдлэн хандахыг уриалж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14