Dark Light
Нийгэм | 2025-08-05

З.ОЧИРЫН МЭНДЭЛСНИЙ 120 ЖИЛИЙН ОЙ БОЛОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын анхны Хөдөлмөрийн баатар З.Очирын мэндэлсний 120 жилийн ойг төрөлх сум Хишиг-Өндөр суманд тэмдэглэн өнгөрүүлж байна. Ойн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, аймгийн ИТХ-ын дарга Ж.Ганболд, ХХААГ-ын дарга Н.Пүрэвсайхан нар оролцож таван хошуу малынхаа ашиг шимийг хүртэж, буянт мал сүргээ төрөл бүрд өсгөж, аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлт, эдийн засагт үнэтэй хувь нэмрээ оруулж, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн малчдад төрийн дээд одон, медаль, Засгийн газрын шагнал болон аймгийн шагналыг гардуулан өглөө.
Хөдөлмөрийн баатар Зундуйн Очир нь 1905 онд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Лениний зам” нэгдлийн хоньчин байхдаа 1959 оны 07 дугаар сарын 10-нд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.
Бага наснаасаа мал маллаж, 1940 онд хөдөө аж ахуйн нэгдэл /Авзага сумын Харцагын нэгдэл гэж байсан/-ийг үүсгэн байгуулалцсан тэр цагаас нэгдэлд хоньчноор ажилласан юм.
Хонин сүргийг бэлчээр отроор таргалуулах тэргүүн туршлага 1940-өөд оны сүүлчээс гаргаж улс орон даяар дэлгэрүүлэн нэвтрүүлсэн нь ихээхэн үр ашиг өгчээ. Тэрбээр жил бүр мянган төлөг маллаж, хаврын жигнэлтээр дунджаар 46-49 кг хүргэсэн 30-аад жилийн гарамгай амжилт нь бэлчээрийн аргаар бог малыг таргалуулан маллах арвин баялаг туршлага болон манай улсын түүхэнд мөнхжин үлджээ. МАХН-ын Төв Хороо 1961 онд З.Очир баатрын туршлагыг заавал нэвтрүүлэх тухай тогтоол гаргаж, ихээхэн ажил зохион байгуулжээ. З.Очир бараг бүх аймагт очиж, хоньчдод зөвлөгөөн өгч олон зуун шавьтай болжээ. Тэдний дотроос олон хүн алдартай сайн малчид болсон юм. Тэрээр хүүхэд залууст “Нойрыг унтаж бардаггүй, сэрж бардаг” хэмээн ямагт захиж, чин зүтгэл, шаргуу хөдөлмөр-амжилтын үндэс гэж сургадаг байв.
З.Очир БНМАУ-ын АИХ-ын депутатаар 5 удаа сонгогдож, Сүхбаатарын одонгоор 3 удаа, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагдсан хөдөлмөрийн гарамгай амжилт гаргаж байсан алдарт хоньчин байжээ.
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14