Dark Light
Нийгэм | 2025-08-05

5000 ӨРХИЙГ ДУЛААЛЖ, ХИЙН ХАЛААГУУРТ ШИЛЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
НЗДТГ-аас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд эхний ээлжид Чингэлтэй, Баянгол дүүргийн 5000 гаруй өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэхээр болсон. Хүйтнээс урьтаж, айл өрхүүдийг дулаалах, хийн халаагуурт шилжүүлэх төсөлд:
  • UNICEF
  • Тавантолгой түлш ХХК
  • Нэгдсэн төслийн удирдлагын газар
  • Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар болон Баянгол, Чингэлтэй дүүргийн төлөөллүүд уулзаж, санал солилцон, бэлтгэл ажилдаа орлоо.
Гэр хорооллын айл өрхүүдийг дулаалах, хийн халаагуурт шилжүүлэх нэгдсэн хэмжээний энэ зорилтот төсөлд гүйцэтгэгчээр Тавантолгой түлш компани хийн халаагуурын системийг хариуцна. Мөн UNICEF-ийн зүгээс Монгол гэрийн дулаалгын "Чип" багцыг хариуцах бол Чингэлтэй, Баянгол дүүрэг менежмент, зохион байгуулах ажлыг хариуцан нэг баг болон ажиллах юм.
Гэр хорооллын айл өрхүүд дулаалгаа зөв шийдчихвэл утаа орчны бохирдол ойролцоогоор 40-65 хувь буурах боломжтой нь олон судалгааны үр дүнд батлагдсан. Үүнийг бодит амьдралд хэрэгжүүлж, практикт нийцүүлэхийн тулд Чингэлтэй дүүрэг өнгөрсөн өвөл "Дулаалъя" аяныг санаачлан эхлүүлсэн.
Аяны хүрээнд мэргэжлийн инженерүүдийн хамт дулаан алдагдлыг хэмждэг багаж ашиглан айл өрхүүдийн дулаан алдагдлыг нарийвчлан тогтоож, хаана яаж дулаалбал түлш, эрчим хүчний хэрэглээ багасахыг датад суурилан заавар зөвлөгөө өгч ажилласан. Үүнд иргэдийн оролцоо ч чухал байсан. Тухайлбал дулаан алдагдлаа зөв тооцоолж, зохих аргачлалын дагуу дулаалга хийх ажлыг дүүрэг өөрийн төсвөөр шийдсэн бол иргэд хөөсөн доторлогоо хийх, шавардах зэрэг гүйцэтгэх түвшинд хамтарч ажилласан юм.
Өнгөрсөн хугацаанд Чингэлтэй дүүргийн хэмжээнд Дулаалъя аяны хүрээнд айл өрхүүдэд дулаалгыг хэрхэн зөв системтэйгээр нэвтрүүлэх талаар багагүй хугацаанд олж авсан туршлага арга барилдаа үндэслэн дулаах, хийн халаагуурт шилжүүлэх төслийн бэлтгэл ажилдаа шуурхайлан орлоо.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14