Өмнөговь аймгийн брэнд арга хэмжээ болсон “Элсний баяр 2025” 8-р сарын 15, 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Элсэн манхан дундах гурван өдрийн наадам нь спортын өрсөлдөөн, соёл урлаг, аялал жуулчлалыг нэгэн дор төвлөрүүлсэн өргөн хүрээний хөтөлбөрөөрөө онцлогтой.
Таны сэтгэлийг догдлуулж, нүдийг баясгах “Элсний баяр 2025”-ийн хөтөлбөр албан ёсоор зарлагдлаа.