Dark Light
Нийгэм | 2025-08-05

ОЛСНЫ УРГАМАЛ ТҮҮЖ БЭЛТГЭСЭН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 31-ний өдрийн хооронд мансууруулах үйлчилгээтэй зэрлэг олсны ургамлыг түүж бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан гэмт хэргийн шинжтэй 11 хүнд холбогдох 6 гэмт хэргийг илрүүлж 13,6 кг ургамлыг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тус газарт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах гэмт хэрэгт шалгагдаж байх үедээ мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан М –ийг 2025.07.23-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж баривчлан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Дээрх этгээд нь баривчлагдах үедээ биедээ мансууруулах үйлчилгээтэй олсны ургамал хадгалж байсныг эд мөрийн баримтаар хураан авчээ.
Эх сурвалж | ЦЕГ-ЫН ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14