Dark Light
Нийгэм | 2025-08-05

ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас тариалангийн талбайд мал орсон тохиолдолд зохих хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллаж байна.
Сэлэнгэ аймгаас тариалангийн талбайд малчид болон мал бүхий иргэдийн мал орж байгаа талаарх  гомдол удаа дараа ирж Салбарын хяналтын газраас тус аймгийн улсын /ахлах/ байцаагч болон тухайн сумдын Ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй хамтарсан хяналт шалгалтын ажлыг газар дээр нь хийлээ.  
Энэ жил гантай бэлчээрийн ногоо муу гарсантай холбоотойгоор өмнөх жилүүдээс илүү таримал тариалсан тариалангийн талбайд мал орж талхалж байгаа талаар  тариаланчид хэлж байна.
Мөн тариалангийн талбайн хашаа хороог эвдлэн малаа бэлчээсэн, дайран өнгөрсөн талбайн хэмжээг хэмжиж зохих аргалчлалын дагуу хохирлыг тооцон ажиллав. 
Шалгалтын үеэр төрийн байгууллага, тариаланч, малчдын хоорондын харилцааг зохицуулах гурвалсан гэрээг байгуулан ажиллах талаар зөвлөгөө өгч, холбогдох  хууль эрх зүйн хүрээнд гэрээний төсөл боловсруулжээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00